Дүрст мэдээ

9-р сар 04, 2013

UNESCO-ийн Aschberg нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

UNESCO нь соёлын олон төрөл зүйлийг сурталчлах, соёл хоорондын харилцааг өрнүүлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор урлагийн суурьшин суралцах хөтөлбөрүүдэд Шведийн филантроп Aschberg нэрэмжит тэтгэлэгээр суралцах боломжийг жил бүр олгодог байна.

Утга зохиол, хөгжмийн зохиол, дүрслэх урлагийн салбарын 25-35 насны уран бүтээлчид доорх суурьшин суралцах хөтөлбөрүүдэд өөрсдөө шууд хандаж, шалгарсан тохиолдолд UNESCO-ийн Aschberg нэрэмжит тэтгэлэгээр суралцах болно. Дараах линкээр орж уран бүтээлчдэд тавигдах шаардлага, бүртгэлийн эцсийн хугацааг үзнэ үү.

http://www.unesco.org/new/en/culture/themes/creativity/aschberg-bursaries-for-artists/call-for-applications-2014/