Урлагийг дэмжье!

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилгынхоо хүрээнд төрөл бүрийн олон тооны төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон бусад төрлийн бүхий л туслалцаа, дэмжлэг шаардлагатай байдаг. ТББ-ын хувьд МУЗ нь хувийн хэвшил болон иргэний нийгмийн салбараас санхүүжилт бүрдүүлэхээр ажилладаг. Мөн гишүүнчлэл болон Улаан гэр арт галерейн орлого зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжилтээ бүрдүүлдэг. МУЗ нь өөрийн төслүүдийг санхүүжүүлэх, МУЗ-ийн гишүүн болох хүсэлтэй хандивлагчдын үргэлж эрэлхийлж ажилладаг болно.

Хувь хүн, байгууллагын гишүүнчлэл

Та МУЗ-ийн гишүүн болсоноор зөвхөн Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй, МУЗ-д хандивлан оруулсан хувь хэмжээнээс хамаарч төрөл бүрийн урамшууллыг эдлэх эрхтэй болно. Мөн Та МУЗ-ийн “Бид Танд урлагийг ойртуулна” цуврал арга хэмжээнд оролцож төрөл бүрийн урлагийн тоглолт үзэх, уран бүтээлчидтэй уулзах, музей үзэх, сонирхолтой лекц сонсох боломжтой болно. Энд дарж МУЗ-ийн гишүүнчлэлийн урамшууллын багц болон 2017 оны “Бид Танд урлагийг ойртуулна” цуврал арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Төслийн санхүүжилт

МУЗ нь өөрийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн төсөл, үйл ажиллагаандаа гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсээс санхүүжилт бүрдүүлж, хамтран ажилладаг. Хэрэв Та МУЗ-ийн тодорхой төсөл, үйл ажиллгаанд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарьтай culture@artscouncil.mn хаягаар, мөн +976 11 319017 тоот утсаар холбогдоно уу.

Бэлэн бус хандив

МУЗ нь бэлэн бус буюу төрөл бүрийн бараа, үйлчилгээ хэлбэрийн хандив, тусламжинд үргэлж баяртай байдаг. Хэрэв Та бэлэн бус дэмжлэг олгохыг хүсвэл МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарьтай culture@artscouncil.mn хаягаар, мөн +976 11 319017 тоот утсаар холбогдоно уу.

Хойд Америк болон бусад орноос хандив өргөх

Хэрэв Та АНУ ба Канадын иргэн бөгөөд Монголын соёл урлагийг дэмжих сонирхолтой бол АНУ дахь МУЗ-тэй 2025 23rd Ave East, Seattle, WA 98112 болон www.acm-us.org хаягаар холбогдоно уу. Хэрэв Та өөр улс оронд амьдардаг бөгөөд МУЗ-ийг дэмжих сонирхолтой бол МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй development@artscouncil.mnхаягаар, мөн +976 11 319017 тоот утсаар холбогдоно уу.

Сайн дурын ажил

МУЗ нь төрөл бүрийн олон тооны төсөл хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр төслүүдэд сайн дураараа ажиллах хүмүүст бид үргэлж баяртай байдаг. Бид сайн дурын ажилтнууддаа санаачлагатай, хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандах гэсэн хоёрхон шаардлагыг тавьдаг боловч Англи хэлний болон Монголын соёл урлагийн талаар мэдлэгтэй байвал сайн. Нэмэлт мэдээлэл авах, МУЗ-д сайн дураараа ажиллахыг хүсвэл МУЗ-ийн хөтөлбөрийн туслах Д.Болорцэцэг assistant@artscouncil.mn хаягаар болон +976 11 319017 тоот утсаар холбогдоно уу.