"Улаан гэр" бүтээлч орон зай

Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан гэр” уран зургийн галерей нь "Улаан гэр" бүтээлч орон зай болж өөрчлөгдсөнийг дуулгахад таатай байна.

“Улаан гэр” бүтээлч орон зай

“Улаан гэр” бүтээлч орон зай нь  2003 онд “Улаан гэр” галерей нэртэйгээр Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх, уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой байгуулагдсан.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд гадаад дотоодын 250 уран бүтээлчидтэй хамтран 50 гаруй уран зураг, баримал, гэрэл зураг, медиа урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, “Тархин дахь утаа” залуу уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, С.Саранцацралтын “Өвс”, Ж.Мөнхцэцэгийн “Зүрхнээсээ”, “Төрөл авалт”, Д.Дорждэрэмийн “Огт Оргуй”, Бу.Бадралын “Дэвж үзээгүй далавч”, Н.Сүхбүрэнгийн “Төөрсөн Сүүдэр”, Д.Даваанямын “Хүмүүс”, “Үл Үйлд!” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг медиа үзэсгэлэн, Б.Рэнцэндоржийн “Монгол +-40°С”, Ж.Мөнхжаргалын “Зөгийн Нүүдэл” зэрэг болно.  

“Улаан гэр” бүтээлч орон зай нь үзэсгэлэн гаргах, сургалт, хурал, уулзалт, кино үзвэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагатай олон талт бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллана. Мөн “Улаан гэр” бүтээлч орон зайн гишүүнчлэлд элсэн хамтран ажиллах боломжийг уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагад санал болгож байна.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Улаан гэр бүтээлч орон зайн цахим хуудсаар зочилно уу.  

 https://redger.org/red-ger-creative-space/

Хэрэв Та “Улаан гэр” бүтээлч орон зайн үйлчилгээ болон дэлгэрэнгүй мэдээллийн талаар Т.Гацэцэгтэй 88708969, 319015 утсаар болон redger@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

Зав гарвал МУЗ-ийн оффист байрлах "Улаан гэр" бүтээлч орон зайд саатаарай.

Цагийн хуваарь: Даваа-баасан 10:00-18:00 цаг, бямба, нямд амарна.