Хамтран ажиллах боломж

Хамтран ажиллах боломж

МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зай нь 2018 оны 6 сараас МУЗ-ийн байранд байрлаж, 65м2 зай талбайд уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах, хурал уулзалт, сургалт, хүлээн авалт зохион байгуулах зэрэг бүтээлч арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулах, “Урлагтай яриа” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, уран бүтээлчийн бүтээлийг www.redger.org хаягаар худалдан борлуулах үйл ажиллагааг эхэлсэн.

Бүтээлч орон зайд 20-25 хүнтэй арга хэмжээ, сургалт, кино өдөрлөг, уулзалт, уншлага зохион байгуулах боломжтой. МУЗ-ийн зүгээс 40смх150см ширээ 6ш, эвхэгддэг сандал 30ш, прожектор, дэлгэц зэрэг хурлын тоног төхөөрөмжөөр хангаж үйлчилнэ.  

10:00-19:00 цагийн хооронд

Хэн

Үнэ

Өдөр

Уран бүтээлч

50.000₮

Үзэсгэлэнгийн сарын түрээс

Уран бүтээлч

500,000₮

Цаг

Бизнесийн байгууллага

50.000₮

Жич: 2 болон түүнээс дээш цагийн арга хэмжээ бол бизнесийн байгууллагад нэг цагийн 30.000₮ байна.

“Улаан гэр” бүтээлч орон зайн гишүүнчлэл

“Улаан гэр” бүтээлч орон зай нь хотын төвд байрлах нам гүм, тав тухтай, бүтээлч орон зай бөгөөд та бүхэнд өөрийн гишүүнчлэлийг санал болгож байна.

Хугацаа

Хэн

Үнэлгээ

Нэг өдөр

Уран бүтээлч

5000 ₮

Нэг өдөр

Хувь хүн

8000 ₮

“Улаан гэр” бүтээлч орон зайгаар үйлчлүүлэх хүсэлтээ нэг өдрийн өмнө “Улаан гэр” бүтээлч орон зайн зохицуулагчид мэдэгдэхийг хүсье. утас: 319015, 88070887

Нэмэлт мэдээлэл авах бол redger@artscouncil.mn хаягаар холбоо барина уу.