Улаан гэр

2-р сар 21, 2013

108 цам уран бүтээлийн үзэсгэлэн

Цам нь бурханы шашны нууц тарнийн ёсны очирт бүжгээс гадна монголын бүхэл бүтэн өвөрмөц чимэглэх урлаг юм. Мартагдах шахсан энэ урлагийг 108 цам- ын төслийн хүрээнд дахин сэргээж уламжлалт цамын баг бүжгийг ном ёсны дагуу түмэн олонд хүргэж байгаа "Гандандаржаалин хийд" , " Мандала бурхан шашны соёлын төв "- ийн тэргүүн Батбаярт гүн талархалаа илэрхийлэн зураачийн хувьд өөрийн хувь нэмрээ оруулан 108 цам хэмээх энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнгээ Зураач Ч.Солонго та бүхэнд толилуулж байна. 

Үзэсгэлэнгийн нээлт 2013 оны 02-р сарын 25-ны 17:00 цагт Улаан гэр галерейд нээгдэх ба 2-сарын 28-ыг дуустал үргэлжилнэ.