Дүрст мэдээ

4-р сар 18, 2013

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга Анкара хотын хөгжмийн нааадамд оролцлоо

 

Дэлхийн хөгжмийг Туркийн ард түмэнд танилцуулах зорилгоор 2013 оны 4 сарын 4-өөс 30-ны хооронд Турк хотын нийслэл Анкара хотноо зохион байгууллагдсан 30 дахь Олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

(ҮДБЭЧ)-ын уран бүтээлчид амжиллтай оролцоод ирлээ. 

Энэхүү хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлчид оролцон үндэсний, сонгодог, орчин үеийн хөгжмийн төрлүүдээс Туркийн ард түмэнд танилцуулах бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа энэхүү наадамд оролцож байгаагаараа онцлог юм.  

ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийг энэхүү наадамд оролцуулах саналыг Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) тус наадмын зохион байгуулагчдад санал болгосон бөгөөд Туркиш Эйрлайнс компани ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн нислэгийн зардлыг ивээн тэтгэсэн болно.  

Наадмын үеэр МУЗ-ийн тэргүүн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, тус чуулгын их хуурч Д.Ариунболд нар Олон улсын хөгжмийн наадмын талаар Туркийн үндэсний телевиз, Анкара хотын телевиз, наадмын телевизд ярилцлага өгч, Монголын хөгжмийг сурталчилсан болно.

Тус наадмын хүрээнд наадмын тоглолтын бичлэг бүхий DVD гарах ба ҮДБЭЧ-ын уран бүтээлчид МУЗ-ийн сар тутамд бэлтгэн нэвтрүүлдэг “Урлагийн сүлжээ” нэвтрүүлэгт оролцон, наадмын тухай дэлгэрэнгүй танилцуулах болно.