Хөтөлбөр

2-р сар 06, 2013

“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан

 

Төслийн зорилго:

Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар дамжуулан урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан төслийг  2012 оны 8 сарын 17-30-ны хооронд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран тав дахь удаагаа хэрэгжүүлэн, зургаан Монгол, таван Солонгосын уран бүтээлчийг хамруулсан болно. “Тусгал” сэдвийн хүрээнд бүтээлээ туурьвих, судлах зорилгоор уран бүтээлчид Хөвсгөл аймгийн Цагаан Нуур суманд ажилласан болно. Төслийн хүрээнд уран бүтээлчид бөөгийн зан үйлтэй танилцан, хамтран ажилласны үр дүнд медиа арт, дуу бичлэг, инстоляци, үйл хөдлөл, лэнд артын чиглэлээр шинэ бүтээл туурьвиж, Төв Хаан Банк дахь Улаан Гэр галерейд өөрсдийн тайлан танилцуулгаа хийсэн байна. Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан уран бүтээлч Э.Найдандорж Солонгосын  Creation Art Center-ийн олон улсын уран бүтээлчдийг урлангаар хангах төсөлд оролцохоор уригдсан байна.

 

Төслийн хамтрагч:

Номадик Экспедишн ХХК

Хаан Банк

 

Төслийн хандивлагч:

Солонгосын Урлагийн Зөвлөл