Дүрст мэдээ

3-р сар 20, 2013

"Хүн байгаль хоёр" тоглолт

 

АНУ-д ажиллаж амьдарч байгаа хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн “Хүн Байгаль 2” төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулсан шинэ бүтээлийн анхны тоглолт 2013 оны 3-р сарын 29-нд 19 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

Энэхүү тоглолтонд авьяаслаг залуу хөгжмийн зохиолчийн сүүлийн жилүүдэд бүтээсэн сонгодог дан хөгжмийн болон цөөхүүл хөгжим эгшиглэх бөгөөд АНУ-ын Нью-Иорк хотын Жулиард хөгжмийн дээд сургуулийн профессор удирдаач Жоел Сакс хүрэлцэн ирж улсын филармоний симфони найрал хөгжмийг удирдаж мөн түүний эгч Сангидоржийн Саянцэцэг төгөлдөр хуураар гоцлон тоглох юм. 

Энэ тоглолтод Монголийн болоод гадаадын хэд хэдэн уран бүтээлчид оролцох ба улсын Филармоний найрал хөгжимчид дээр нэмэлт хөгжимдөөр баяжуулж симфони найрал хөгжимийн гайхамшгийг мэдрүүлэх сонгодог тоглолт болох юм.