Шинэ мэдээ

9-р сар 26, 2013

Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэгийн мэндчилгээ

Анх удаах зохион байгуулагдах “Улаанбаатар”олон улсын кино наадам нь соёлын салбар дахь томоохон арга хэмжээ болох бөгөөд энэхүү наадамд Франц улс онцгой орноор оролцож байгаад бид баяртай байна.

1895 онд Лион хотод ах дүү Люмиер нар анх удаа кино бүтээж түүхэн дэх анхны кино найруулагч, кино механикч болсноос гадна бүтээсэн кино нь олны анхаарлыг гайхалтай хурдтайгаар татаж эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш та бидний сайн мэдэх кино урлаг үүссэн бөгөөд Франц улс кино урлагын өлгий нутаг болжээ.

Кино урлаг нь үүссэн цагаасаа хойш францын соёлын бүтээлүүдийн дотроос хамгийн үр шимтэй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг байсаар байна: манай кино үйлдвэр жилд 200 гаруй кино үйлдвэрлэж франц орон хүний тоогоор хамгийн олон кинотой орны тоонд оржээ...

Энэ амжилтад “Кино үйлдвэр ба хөдөлгөөнт зургийн үндэсний төв” (CNC) байгууллагатай чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд уг байгууллагатай Монгол улс 2011 онд кино урлагийн соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагаагаа эрчимтэй эхлүүлсэн билээ : “Цогт тайж” киноны хальсыг Франц улс сэргээн засварласан юм.

Анх удаа зохион байгуулагдах “Улаанбаатар” хотын олон улсын киноны наадамд Франц улс хамтран ажиллаж буй нь манай хоёр орны хооронд кино урлагийн салбар дахь хамтын ажиллагаа тууштай явагдаж буйг дахин гэрчилж байна. Бидэнд зориулсан « Focus France » хэсэгт Францын сүүлийн үеийн кинонуудаас 3-г сонгож үзүүлэх завшаан тохиосонд би маш их баяртай байна.

Олон улсын кино наадам нь олон соёлын илэрхийллийг харуулах нээлтэй цонх болдог ба Франц орон соёлын олон төрөл зүйлийг хадгалахыг эрхэмлэдэг : Иймд тус наадмын өргөн хөтөлбөр, мөн Монголын Залуухан Кино урлагийг сурталчлах боломж гаргаж буйд би баярлаж байна.

Монголын ССАЖ-ын яамны гаргасан санаачилгаанд, манай түнш болох Монголын урлагын зөвлөлын наадмын зохион байгуулалтанд , нягт хамтран ажилласан Монгол-Францын төл/Аллианс Франсез/, “ Кино үйлдвэр ба хөдөлгөөнт зургийн үндэсний төв”-д, мөн Парис хотын франц Институтэд талархсанаа илэрхийлье.

Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ