Дүрст мэдээ

5-р сар 31, 2016

УРАН БҮТЭЭЛЧ ТА БҮХНИЙГ “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2016 ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран “ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2016 хөтөлбөрийг зарлаж хөгжимчид, дуучдыг урьж байна.

Хөтөлбөр хэрэгжих газар: Улаанбаатар хот ба Өмнөговь аймаг

Хугацаа: 2016 оны 9-р сарын 3-12

Хөтөлбөрийн зорилго:

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН – 2016 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын хөгжмийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино. Уг төсөлд Солонгосын хөгжимчид Монгол уран бүтээлчидтэй хамтран оролцоно.

Урлагийн төрөл:

  • Хөгжим, дуу /Ардын, угсаатны хөгжим дуу ба орчин үеийн альтернатив, электро, саунд арт/
  • 22-40 насны дадлага туршлагатай чадварлаг уран бүтээлч эсвэл хамтлаг байх
  • Өөрөө зохион туурвих чадвартай, хүсэл сонирхолтой байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 10 хоногийн турш оролцох боломжтой байх
  • Угсаатны онцлогтой хөгжмийн зэмсэг, ая дан эзэмшсэн бол давуу талтай

Сонгон шалгаруулах шалгуур:

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2016 оны 6-р сарын 30-нд зарлана.

Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).
  • Уран бүтээлчийн намтар (англи монгол хэл дээр).
  • Уран бүтээлийн бичлэг (CD дээр буулгасан эсвэл онлайн линк явуулах).
  • Хөтөлбөрийн явцад туурвих уран бүтээлийн санаа товч тайлбар
  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2016 оны 6 сарын 20-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд heritage@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/

402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Э-шуудан: heritage@artscouncil.mn

Утас: 976-11-319015, 319017