Дүрст мэдээ

11-р сар 09, 2016

​УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ МУЗ-ИЙН 15 ЖИЛИЙН ОЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА!


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn хаягаар авна уу.

2017 онд МУЗ-ийн 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уран бүтээлчдийн дунд МУЗ-ийн 15 жилийн лого бүтээх уралдааныг зарлаж байна.

Бүтээл хүлээн авах хугацаа:

  • 2016 оны 11 сарын 30

Бүтээлд тавигдах шаардлага:

  • МУЗ-ийн зорилго, үнэт зүйлсийг эрхэмлэсэн байх
  • Шинэлэг бүтээлч, эрч хүчтэй, орчин үеийн дизайны шийдэлтэй байх
  • Accountable
  • Creative
  • Multistakeholder3 үгийг логондоо оруулсан байх
  • МУЗ-ийн логоны үндсэн өнгөнөөс сонгосон байх
  • Оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй, шинээр туурвисан байх
  • Шалгарсан 3 бүтээлээс МУЗ-ийн сонгон шалгаруулах хороо шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулна
  • Эцсийн дүнг 2016 оны 12-р сарын 05-ндзарлана. Уралдаанд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг МУЗ эзэмшинэ

Бүтээлийн сонгон шалгаруулалт:

Уралдааны шагнал:

  • Шалгарсан бүтээлийн эзэн МУЗ-ийн 2017-2018 оны “Эрхэм хандивлагч" гишүүн болж 1,500,000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний урамшууллыг хүлээн авна. Үүнд:
    • Гишүүнчлэлийн карт болон гарын бэлэг
    • 2017 оны турш МУЗ-ийн зохион байгуулах бүхий л үйл ажиллагааны 4 ширхэг урилга
    • 15 жилийн ойн бэлэг
    • 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтын урилга
    • МУЗ-ийн жилийн тайлан, цахим хуудсанд дурьдагдан, талархал хүлээн авна.

Бүтээлийг marketing@artscouncil.mn хаягаар тайлбарын хамт и-мэйлээр явуулна. Бүтээлийг jpg, pdf, gif, png өргөтгөл болон хөдөлгөөнт дүрслэл, видео хэлбэрээр байж болно.)

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн хөтөлбөр зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319017 болон 88006971 дугаарт холбогдон авна уу