Дүрст мэдээ

1-р сар 11, 2016

УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ “КАРАВАН – УЛААНБААТАР” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Дашима нээлттэй урлан хөтөлбөртэй хамтран “Караван - Улаанбаатар” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!

Хөтөлбөрийн тухай

“Караван - Улаанбаатар” урлангаар хангах хөтөлбөр нь авьяаслаг залуу уран бүтээлчийн бүтээлээ туурвих үйл явцыг дэмжих ба бие даасан үзэсгэлэн гаргах боломжийг олгоно.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2016 оны 2 сарын 1- 4 сарын 30

  • Улаанбаатар хот, Караван арт галерей (Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн хойно )

Хөтөлбөрийн зорилго:

Уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяасыг дэмжих, боломж олгох, хамтран ажиллах

Урлагийн төрөл:

  • Уран зураг
  • Баримал
  • Инстоляци
  • Медиа урлаг

Сонгон шалгаруулах шалгуур:

  • 25-35 насны бүтээлч, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх

Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон Дашима нээлттэй урлан хөтөлбөрийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2016 оны 1-р сарын 29-нд зарлана.

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт
  • Уран бүтээлчийн намтар
  • Уран бүтээлийн ерөнхий танилцуулга
  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2016 оны 1- сарын 21-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд авчирч өгөх болон redger@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв 402 тоот

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас/Факс : 976-11-319015, 319017

redger@artscouncil.mn

www.artscouncil.mn