Дүрст мэдээ

9-р сар 24, 2013

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд уг наадмын зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурлыг ССАЖЯ-ны хурлын зааланд 2013 оны 9-р сарын 23-ны 11 цагт болж хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллага, сэтгүүлчид хүрэлцэн ирж амжилттай зохион байгуулагдлаа.