Дүрст мэдээ

9-р сар 04, 2017

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР 10 ДАХ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА

22-28 насны нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлчдийн анхааралд!

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”
ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 10 дахь жилдээ зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго: Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.
Хөтөлбөрийн хугацаа: 2017 оны 9-р сараас 2018 оны 6-р сар
Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд:
 Үндсэн сургалтанд хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент, соёл урлагийн салбарын олон улсын харилцаа, дэлхий нийтийн чиг хандлага ба бусад.
 Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
 Олон улсын байгууллагад дадлага хийх: АНУ-ын соёл урлагийн байгууллагад дадлага хийж, мэргэжил ба хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж.
 Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
 Тэтгэлэг авах: МУЗ-ийн Соёл Урлагийн Залуу Манлайлагч хөтөлбөрийн төгсөгчдийн дунд зарлагдах 5 сая төгрөгийн сан бүхий төслийн уралдаан оролцох эрх. Хөтөлбөрийн зүгээс нэг төслийг шалгаруулан, санхүүжүүлнэ.
 Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах сошиал арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж.
 Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2017-2018 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.
Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:
• Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 22-28 насны залуучууд оролцох
• Салбартаа мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
• Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
• Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
• Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.
Өргөдлийн маягт болон хугацаа:
• Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх динк болон хаягаар авна уу.
Татаж авах холбоос:
http://share.gogo.mn/qvFXfsypdC67111504530132/ACM Fellowship program -Announcement.pdf
• Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 9-р сарын 20-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд culture@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
• Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.