Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Соёл ба Хөгжил” олон улсын чуулган

 

зорилго:

Соёл ба хөгжлийн асуудлаар иргэний нийгэм, бизнес, соёл урлагийн салбарын төлөөлөлтэй санал солилцох, бүтээлч хамтын ажиллагааг бий болгох, тэдний санал санаачилгыг нэгтгэн олон нийт, төр засагт хүргэх.

 

Төслийн үр дүн:

Соёл Урлагийн Их Сургууль, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёл ба Хөгжил” олон улсын чуулганыг 2012 оны 12-р сарын 12-14-нд Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд МУЗ нь тус чуулганы дэмжигч байгууллагаар хамтран ажиллалаа.

“Соёл ба Хөгжил” олон улсын чуулганы хүрээнд “Соёлын өв судлал”, “Бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал”, “Соёл урлаг-Боловсрол” сэдвээр эрдэм шинжилгээний хурал, Соёлын ажилтны сургалт семинар зэргийг  тус тус зохион байгуулж, хот болон хөдөө орон нутгийн 400 гаруй төлөөлөгчид оролцсон болно.

МУЗ нь “Соёл урлаг-Боловсрол” эрдэм шинжилгээний хуралд “Хөгжлийн Гарц” албан ба албан бус боловсролын хүрээнд хийсэн нөхцөл байдлын судалгааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг танилцуулав.

 

Санаачлагч, хэрэгжүүлэгч:

Соёл Урлагийн Их Сургууль

 

Хандивлагч:

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам