ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Хаан Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор долоо дахь жилдээ зарлаж байна.

“Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлчид өөрийн туурвих гэж буй шинэ бүтээлийн саналаа ирүүлж оролцоно.

УРЛАГИЙН ТӨРӨЛ:

Төрөл харгалзахгүй

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Сонгон шалгаруулалтыг уран бүтээлчдийн тэтгэлэгт уралдаанд ирүүлсэн материалын танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Шинээр бүтээж буй уран бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга (агуулга, утга санаа) үзүүлэх материалын хамт
  • Уран бүтээлчийн дэлгэрэнгүй танилцуулга
  • Баг хамт олон бол багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулга

ӨРГӨДЛИЙН МАЯГТ: https://bit.ly/3SZXJXu 

Уралдааны материалыг 2024 ОНЫ 03-Р САРЫН 25-НЫ ДОТОР program@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 88222094 дугаарт холбогдон авна уу.

#Shining_horses

#гэрэлт_морьд