Дүрст мэдээ

4-р сар 12, 2022

МУЗ-ийн ажлын байрны зар - Хөтөлбөрийн туслах

Ажлын байрны нэр: Хөтөлбөрийн туслах

Ажлын байрны зорилго: МУЗ-ийн захиргаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд туслахаар ажиллах

Ажлын байрны чиг үүрэг:

• МУЗ-ийн стратеги, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, үр дүнг тайлагнах

• Хөтөлбөр, захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, тайлагнах

• Албан бичиг боловсруулах, албан бичгийн бүрдүүлэлт хийх

ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Менежментийн чиглэлээр дээд боловсролтой

• Монгол хэлний найруулга зүй болон дүрмийн өндөр мэдлэгтэй

• Баримт бичиг боловсруулах, баримт бүрдүүлэх ур чадвартай

• MS Office –ийн программууд болон дизайны программ дээр ажиллах чадвартай

• Багаар ажиллах болон харилцааны өндөр соёлтой

• Богино хугацаанд суралцах, ажлын ачаалал даах чадвартай

• Тогтвор сууршилтай, хариуцлагатай ажиллах чадвартай

• Бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх ур чадвартай

• Англи хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй

Та өөрийн CV-г grants@artscouncil.mn хаяг руу 2022 оны 4-р сарын 22-ны дотор бидэнд илгээнэ үү.