Хөтөлбөр

3-р сар 29, 2018

“Монгол гэр” төсөл 2016

Төслийн зорилго

Монгол гэрийн уламжлалт урлалыг өвлүүлэх ба Монгол гэртэй холбогдох зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах

Төслийн танилцуулга

МУЗ нь хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол гэрийн уламжлалт урлал, холбогдох зан үйлийг өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол гэр” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүллээ. Соёлын биет бус өвийг уламжлагчидтай хамтран 2016 оны эхний улиралд гэрийн эсгий урлал, ширдэг урлал, оосор бүслүүр томох, гэрийн хээ угалз эрээлэх, гэрийн модон сийлбэрийн сургалтыг 28 сургуульд, Монгол гэртэй холбоотой уламжлалт мэдлэг зан үйлийн сургалтыг соёлын антропологич, эрдэмтэн судлаачидтай хамтран 30 орчим сургуулийн сурагчдад явууллаа.

Төслийн хамтрагч

Соёл Урлаг Судлалын Хүрээлэн

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид

Төслийн хандивлагч

Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг