Хөтөлбөр

8-р сар 28, 2014

Монголын сүм хийдийн түүхэн товчоо төсөл

Төслийн зорилго

- Монголын сүм хийдийн тухай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажилд хувь нэмрээ оруулах

- Түүх соёлын дурсгалт газрыг дотоод гадаадад сурталчлах 

Төслийн танилцуулга:

Монголын Урлагийн Зөвлөлийн  2005-2007 онд орон даяар явуулсан сүм хийдийн тухай судалгааны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд Монголын хуучин ба шинээр сэргээгдсэн сүм хийдийн тухай товч лавлагаа бүхий шинэ вэб хуудас англи, монгол хэл дээр бүтээх ажлыг 2013 онд гүйцэтгэлээ.

Энэхүү www.mongoliantemples.net вэб хуудас нь сүм хийдийн нэр, газар зүйн байршил, гэрэл зураг, газрын зураг болон бусад холбогдох түүхэн болон аман эх сурвалжийн цогц мэдээллийг олон нийтэд хүргэх юм. 

Төслийн хамтрагч: 

Хатагтай Сю Бөрн- зөвлөх

Төслийн хандивлагч: 

АНУ дахь МУЗ

Хатагтай Сю Бөрн