Дүрст мэдээ

3-р сар 18, 2013

“Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт

Этно-жаз урсгалаар уран бүтээлээ туурьвидаг “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт 2013 оны 3-р сарын 22, 23, 24-нд 19 цагаас Улсын Филармонийн концертийн танхимд болох гэж байна.  

Тоглолтын хөтөлбөрт хамтлагийн цоо шинэхэн уран бүтээлүүд, “Дээлт”, “Дэв” цомогт багтсан дуу болон дан хөгжмийн номерууд орно. Мөн “Морин Хуурын Чуулга”-ын урын сангийн бүтээлүүдийг шинэчлэн найруулж тоглох юм.

Тасалбарыг Улсын Филармонийн касснаас худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ 20,000 төгрөг.

Харилцах утас: 70118012, 91916797, 99022846, 88603400, 99851148