Дүрст мэдээ

1-р сар 18, 2022

АМЖИЛТЫН ГАРЦ ЦАХИМ СУРГАЛТ 2022

МУЗ-ийн хамт олон чөлөөт уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой “Амжилтын гарц” цахим цуврал сургалтыг 2022 онд дахин зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь уран бүтэлээ тууштай туурвиж буй өөрийгөө сорих, суралцах хүсэл эрмэлзэлтэй чөлөөт уран бүтээлчдэд нээлттэй, цахимаар явагдана. Уран бүтээлчдэд зориулсан тус сургалтыг МУЗ-ийн ажилчид дараах 6 сэдвийн дагуу зохион байгуулна.

Сургалтын сэдвүүд:

  • - “Би хэн бэ?” – уран бүтээлч нь өөрийн болон уран бүтээлийн танилцуулгыг зөв, оновчтой бэлтгэхэд суралцана.

2022.02.08-ны мягмар гариг 11:00 цагт

  • - “Цаасан дээр буусан санаа” – уран бүтээлч нь өөрт буусан төслийн санааг төсөл болгон бичихэд суралцана.

2022.02.10-ны пүрэв гариг 11:00 цагт

  • - “Төсөв тооцоогоо зөв хийцгээе” –уран бүтээлч нь өөрийн төслийн төсөв, тооцоо, тайланг зөв гаргахад суралцана.

2022.02.15-ны мягмар гариг 11:00 цагт

  • - “Өөртөө итгэ!” – уран бүтээлч нь бусадтай харилцаж, сан бүрдүүлэхэд суралцана.

2022.02.17-ны пүрэв гариг 11:00 цагт

  • - “Юм үзэж, нүд тайл” – уран бүтээлч нь олон улсын урлагийн хөтөлбөр, наадамд хэрхэн хамрагдах тухай мэдлэгтэй болно.

2022.02.22-ны мягмар гариг 11:00 цагт

  • - “Оролц, үз, мэдэр!” – уран бүтээлч нь урлагийн төсөл, үйл ажиллагааг зохион байгуулахад хэрхэн бэлтгэж, сурталчилах талаарх мэдлэгийг тэлнэ.

2022.02.24-ны пүрэв гариг 11:00 цагт

Сургалт тус бүрийн төлбөр 10,000₮ бөгөөд бүртгүүлэх холбоос руу орж бүртгүүлж баталгаажуулна уу.  

https://forms.gle/H6gFdDfmQnre...

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар холбогдон авах боломжтой.