Дүрст мэдээ

1-р сар 21, 2021

АМЖИЛТЫН ГАРЦ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

МУЗ-ийн хамт олон чөлөөт уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой “Амжилтын гарц” цахим цуврал сургалтыг санаачлан зохион байгуулах гэж байна.Энэхүү сургалт нь уран бүтээлээ тууштай туурвиж буй өөрийгөө сорих, суралцах хүсэл эрмэлзэлтэй чөлөөт уран бүтээлчдэд нээлттэй, үнэ төлбөргүй, цахимаар явагдана. Уран бүтээлчдэд зориулсан тус сургалтыг дараах 6 сэдвийн дагуу зохион байгуулна. Сургалтын сэдвүүд:

"Би хэн бэ?" – уран бүтээлч Та өөрийн болон уран бүтээлийн танилцуулгыг зөв, оновчтой бэлтгэхэд суралцана. /2021.01.29/

"Цаасан дээр буусан санаа" – Та өөртөө буусан төслийн санааг төсөл болгон бичихэд суралцана. /2021.02.05/

"Тоглох дүрэм" –Та өөрийн бүтээлийг оюуны өмчид бүртгүүлэн, зохиогчийн эрхээ эдлэхэд суралцана. /2021.02.19/

"Өөртөө итгэ!" – Та бусадтай харилцаж, сан бүрдүүлэхэд суралцана. /2021.02.26/

"Юм үзэж, нүд тайл?" – Та олон улсын урлагийн хөтөлбөр, наадамд хэрхэн хамрагдах тухай мэдлэгтэй болно. /2021.03.05/

https://forms.gle/qjVM7jsRyS9ZtyAi8 

"Оролц, үз, мэдэр!" – урлагийн төсөл, үйл ажиллагаа зохион байгуулахад хэрхэн бэлтгэж, сурталчлах талаар мэдлэгээ тэлнэ.  /2021.03.12/ тах 10.000₮