Дүрст мэдээ

9-р сар 07, 2015

Америкийн Орчин Үеийн Бүжгийн Үдэш

элхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран Америкийн Нортвест Данс Прожект компаний аялан тоглолтыг 2015 оны 9-р сарын 21-26 нд зохион байгуулах гэж байна.

Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээчид, шилдэг бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээлийг толилуулсан тус компани 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд анх удаа өөрсдийн шилдэг 4 бүтээлээс танилцуулна.

Тус аялан тоглолтын хүрээнд “Орчин Үеийн Бүжгийн Үдэш” тоглолтыг Дуурь Бүжгийн Эрдмийн Теарт 2015 оны 9-р сарын 25-ны өдрийн 19 цагаас тоглоно. Мөн УДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулах бөгөөд тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайз гэрлийн сургалтыг 50 гаруй мэргэжлийн гэрлийн инженерүүдэд зохион байгуулна.

Энэхүү алдартай бүжгийн тоглолтыг Монголын тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл, Ерөнхий ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, ивээн тэттэгчээр Deloitte Oнч Аудит ХХК, Төгөлдөр сан, ХАС Банк, Blue Fin ХХК, Таван Богд Групп, дэмжигчээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, D-Light ХХК нар хамтран ажиллаж байна.
Тоглолтын тасалбар партер 60,000, бельэтаж 40,000 төгрөгөөр УДБЭТ-ын кассаар болон www.ticket.mn худалдаалагдаж байна.