Дүрст мэдээ

8-р сар 18, 2016

Америкийн кино өдөрлөг 2016 -Киноны дууны найруулга сургалтанд бүртгэж байна

АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрү Гаррисон Монголд айлчилж, 2016 оны 9-р сарын 12-16-нд Монголын кино уран бүтээлчдэд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулна.

Сургалтанд 15 хүн хамрагдах ба тус өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд бүтэн суух боломжтой уран бүтээлчдийг 2016 оны 8-р сарын 17-ноос 9-р сарын 5-ны дотор бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетийг МУЗ-ийн Хөтөлбөрийн туслах Д.Болорцэцэгтэй 319015 утсаар болон assistant@artscouncil.mn хаягаар холбогдож авна уу.

Татаж авах холбоос

American Film Showcase Audio Workshop Application