Урлагтай яриа

1-р сар 19, 2015

Урлагтай яриа-Урна Цахар Тугч

Монголын Урлагийн Зөвлөлийн "Урлагтай Яриа" цуврал уулзалт ярилцлагын анхны зочин уран бүтээлчээр Монгол ардын дууны амин сүнс - ая аялгыг өөрийн чөлөөт сэтгэлгээгээр зохиомжлон дэлхийн олон үндэсний хөгжмийн соёлтой уусган, өөрийн гэсэн өвөрмөц хөгжмийг бүтээж яваа дуучин Урна Цахар Тугч оролцсон билээ.

"World Music" – "Дэлхийн хөгжим" урсгал нь даяаршлын эрин үед бий болсон өөр өөр үндэстний соёл хоорондын харилцан яриа юм. Гэсэн ч Урна Цахар Тугчийн дуу Монгол ахуй соёлоос тасарч холдоогүй харин түүний шинэ илэрхийлэл болж дэлхийд Монголын хөгжим соёлыг сурталчлахад өөрийн хувь нэмэр оруулж байгаагаарай онцлог болно.

Тэрээр урлаг, уран бүтээл, дуу хөгжмөөс хүртэх хязгааргүй эрх чөлөө, ер бусын амар амгалан, сэтгэлийн тайтгарал гээд өөрийн дотоод ертөнцөө Монголын үзэгчдэд дэлгэлээ.