Урлагтай яриа

1-р сар 28, 2015

Урлагтай яриа- Кино найруулагч Ш.Ихбаяр

МУЗ–н "Урлагтай Яриа" цуврал уулзалт ярилцлагын зочин уран бүтээлчээр Арт хаус киног Монголын үзэгчдэд таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй Алтан Хальс Холбооны тэргүүн авъяаслаг, залуу кино найруулагч Ш.Ихбаяр оролцлоо.


Алтан Хальс Холбоо нь "Улаанбаатар" Олон Улсын Кино наадмын хамтран зохион байгуулагч, "Андерграунд" Олон Улсын Кино Наадмын ерөнхий зохион байгуулагчаар оролцон, "Dreamers' Day" кино өдөрлөгийг тогтмол зохион байгуулан явуулдаг билээ. Энэ удаа найруулагч Ш.Ихбаяр уран бүтээлч хүний амьдралын тухай өгүүлэх өөрийн бие даасан анхны уран бүтээл болох "Уран хас" баримтат киноныхоо Монгол дахь албан ёсны нээлтээ хийсэн билээ.


"Уран Хас" баримтат кино нь бодролын аясаар залуу бүтээлчдийн аж амьдрал, бүтээл туурвихуйг тольдох бөгөөд шинэлэг өнгө төрх, хүүрнэлт бус өгүүлэмжээрээ онцлог юм.