1. Нүүр
  2. /
  3. “Бид чадна-Бид авьяастай” төсөл

“Бид чадна-Бид авьяастай” төсөл

МУЗ нь өнөөгийн нийгэм дэх олон төрлийн хөгжлийн ялгаатай иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний кино бүтээх “Бид чадна-Бид авьяастай” төслийг 2018 оноос Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3 богино хэмжээний кино бүтээж, 80 гаруй оюуны болон хөгжлийн ялгаатай сургагчдыг төсөлд хамруулж, тэдний өөртөө итгэл, урам зоригийг нэмэхэд хувь нэмрээ орууллаа.

2025 оны төслийн хүрээнд 10-р сард богино хэмжээний кино зохиолын уралдааныг зарлан, кино уран бүтээлчид, найруулагчдад кино урлагаар дамжуулан нийгэмд хөгжлийн ялгаатай иргэдийн тухай эерэг ойлголтыг түгээх, тэгш хамруулалтыг дэмжих, тэдний оролцоог хангасан кино бүтээл туурвих, мэдлэг олгох “Тэгш хамруулалтыг дэмжсэн кино бүтээх нь” сургалтыг 11 сард зохион байгууллаа. Сургалтаас кино зохиол болон кино багаа сонгон шалгаруулж, сургалт зохион байгуулж, зураг авалтаа эхлүүлэх ба постпродакшны ажил 2026  оны 3 сар хүртэл хийгдэн,  4 сард кино бүтээлээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

No data was found