Lexus Art Award 2026

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Лексус брэндээс “Discover Your Space” буюу “Өөрийн орон зайг нээ” сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй “Lexus Art Award 2026” уралдааны бүртгэл 2026 оны 06-р сарын 17-ноос 08-р сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн, шалгаруулалт нь 09-р сард явагдана. Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах зорилготой тус уралдаанд Монгол Улсад байнга оршин суудаг бүх төрлийн уран бүтээлчид, гар урлаачид, дизайнерууд инсталляци, нэхмэл, хэвлэл, уран зураг, керамик болон амьдралын хэв маягийн дизайн объект зэрэг чиглэлээр (AI болон хуулбарласан бүтээлээс бусад) зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой. Шалгаруулалтыг Лексус брэндийн функциональ шийдэл, нарийн хийц, ур чадвар гэсэн үнэт зүйлсэд тулгуурлан явуулах бөгөөд Шилдэг 1 ялагч 5,000,000 төгрөг болон БНСУ-д хэрэгжих төсөлд хамтран ажиллах эрх, харин 3 финалист тус бүр 1,000,000 төгрөгийн шагнал хүртэнэ. Оролцогчид удирдамжид заасан Google Form холбоосоор нэвтэрч, өргөдлийн маягтыг (DOCX) татан авч бөглөөд, эцсийн бүтээлийн зураг (урд, ар, хажуу талаас) болон өөрийн гарын үсгээр баталгаажуулсан нөхцөлийн хуудасны хамт нэгтгэн PDF формат руу хөрвүүлж хавсаргаснаар бүртгэл баталгаажих юм. Оролцогчдын бүтээлийн өмчлөх эрх өөрт нь хадгалагдах боловч зохион байгуулагч тал шалгарсан бүтээлийг үзэсгэлэн, сурталчилгаанд ашиглах эрхтэй байх зэрэг уралдааны бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай ба дэлгэрэнгүй мэдээллийг lexus-mongolia.mn вебсайт эсвэл 7570-1111, 9410-3157 дугаараас лавлах боломжтой.

Монголын урлагийн зөвлөл

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email