Улаанбаатар Биенналийн Ерөнхий кураторт бүтээлээ танилцуулах сонгон шалгаруулалт

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛОНЦЛОХ МЭДЭЭУЛААНБААТАР БИЕННАЛЬ

Улаанбаатар Биенналийн Ерөнхий кураторт бүтээлээ танилцуулах сонгон шалгаруулалт

Улаанбаатар биенналийн Ерөнхий куратор Мариам Эльнозахи 2027 онд болох Улаанбаатар Биенналийн өрөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлийн судалгаа хийх зорилгоор 2026.10.13-18-ний өдрүүдэд Монголд ажиллах юм. Иймд уран бүтээлчид та бүхэн Улаанбаатар Биеннальд оролцохыг хүсвэл өөрийн бүтээлийн танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:
•    Уран бүтээлч та 2026 оны 10-р  сарын 14–18-ны хооронд куратортай уулзалт хийх боломжтой байх.
•    Өргөдлийн маягт, уран бүтээлчийн намтар (bio)-аа Монгол, англи хэл дээр бэлтгэн, бүтээлийн танилцуулгыг 10-р  сарын 4-ний өмнө илгээх.
•    Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн уран бүтээлчидтэй 10-р сарын 9-ний өдөр холбогдож, уулзалтын цаг товлоно.

Холбоо барих: 11319015, 11319017

Хуваалцах