УЛААН ГЭР
ГАЛЕРЕЙ

Улаан гэр галерей

Галерей нь үзэсгэлэн гаргах, сургалт, хурал, уулзалт зохион байгуулах замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагатай олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхийн сацуу, шинэ залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд таниулах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Үзэсгэлэн

МУЗ-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд үнэ төлбөргүй толилуулдаг.

2025 оны “Улаан гэр” галерейн үзэсгэлэнгийн хуваарь:

№СарТайлбарЭхлэх огнооДуусах огноо
11-р сарСолонгон морьд: “Надад хэлэх үг байна” төслийн тайлан үзэсгэлэн2025-01-262025-01-31
22-р сарУран бүтээлч Т.Соёл-Эрдэнийн “Өчигдрийн өнгө” бие даасан үзэсгэлэн2025-02-122025-02-28
33-р сарУран бүтээлч Т.Түмэнбаярын бие даасан үзэсгэлэн2025-03-052025-03-28
44-р сарNoise art media- Уран бүтээлчид2025-04-012025-04-30
55-р сарУран бүтээлч Б.Алтангэрэлийн керамикийн үзэсгэлэн2025-05-012025-05-09
65-р сар“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам үзэсгэлэн2025-05-152025-05-31
76-р сарГэрэл зурагчин О.Болорсувдын бие даасан үзэсгэлэн2025-06-102025-06-30

УЛААН ГЭР БҮТЭЭЛЧ ОРОН
ЗАЙД ХӨТӨЛБӨР ГАРГАХЫГ
УРЬЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар Биенналийн Ерөнхий кураторт бүтээлээ танилцуулах сонгон шалгаруулалт

Улаанбаатар биенналийн Ерөнхий куратор Мариам Эльнозахи 2027 онд болох Улаанбаатар Биенналийн өрөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлийн судалгаа хийх зорилгоор 2026.10.13-18-ний өдрүүдэд Монголд ажиллах юм. Иймд уран бүтээлчид та бүхэн Улаанбаатар Биеннальд оролцохыг хүсвэл өөрийн бүтээлийн танилцуулгыг ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: •    Уран бүтээлч та 2026 оны 10-р  сарын 14–18-ны хооронд куратортай уулзалт хийх…

Дэлгэрэнгүй: Улаанбаатар Биенналийн Ерөнхий кураторт бүтээлээ танилцуулах сонгон шалгаруулалт

Улаанбаатар Биенналийн ерөнхий куратор Мариам Эльнозахийг танилцуулж байна

2 дахь удаагийн Улаанбаатар биенналь “Уулсын дуулал” сэдвийн хүрээнд 2027 оны 6-р сарын 4–30-нд зохион байгуулагдана. Улаанбаатар биенналийн ерөнхий куратороор Мариам Эльнозахи томилогдсоныг дуулгахад таатай байна. Шведийн Стокхолм хотноо амьдардаг Мариам Эльнозахи нь куратор, судлаач, зохиолч мэргэжилтэй ба “Konsthall C” галерейн уран сайхны удирдагчаар ажиллаж, галерейн дэргэдэх “Sacred Spaces” хөтөлбөрөөр дамжуулан уран бүтээлчдийг бүтээлдээ шашин…

Дэлгэрэнгүй: Улаанбаатар Биенналийн ерөнхий куратор Мариам Эльнозахийг танилцуулж байна

Lexus Art Award 2026

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн Лексус брэндээс "Discover Your Space" буюу "Өөрийн орон зайг нээ" сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй "Lexus Art Award 2026” уралдааны бүртгэл 2026 оны 06-р сарын 17-ноос 08-р сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн, шалгаруулалт нь 09-р сард явагдана. Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах зорилготой тус уралдаанд Монгол Улсад байнга…

Дэлгэрэнгүй: Lexus Art Award 2026

УЛААНБААТАР БИЕННАЛИЙН УРАН БҮТЭЭЛЧИД БОЛОН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Улаанбаатар биенналь нь Сарны дор, тэнгэрийн хаяанд сэдэв дор 2025 оны 6 сарын 6-наас 20 хооронд зохион байгуулагдах ерөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдээ зарлахдаа таатай байна. Улаанбаатар биенналийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор Тиан Жаны өгсөн “Сарны дор,…

Дэлгэрэнгүй: УЛААНБААТАР БИЕННАЛИЙН УРАН БҮТЭЭЛЧИД БОЛОН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА