1. Нүүр
  2. /
  3. “Бид чадна-Бид авьяастай” төсөл

“Бид чадна-Бид авьяастай” төсөл

МУЗ нь өнөөгийн нийгэм дэх олон төрлийн хөгжлийн ялгаатай иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний кино бүтээх “Бид чадна-Бид авьяастай” төслийг 2018 оноос Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3 богино хэмжээний кино бүтээж, 80 гаруй оюуны болон хөгжлийн ялгаатай сургагчдыг төсөлд хамруулж, тэдний өөртөө итгэл, урам зоригийг нэмэхэд хувь нэмрээ орууллаа.

2025 оны төслийн хүрээнд 10-р сард богино хэмжээний кино зохиолын уралдааныг зарлан, кино уран бүтээлчид, найруулагчдад кино урлагаар дамжуулан нийгэмд хөгжлийн ялгаатай иргэдийн тухай эерэг ойлголтыг түгээх, тэгш хамруулалтыг дэмжих, тэдний оролцоог хангасан кино бүтээл туурвих, мэдлэг олгох “Тэгш хамруулалтыг дэмжсэн кино бүтээх нь” сургалтыг 11 сард зохион байгууллаа. Сургалтаас кино зохиол болон кино багаа сонгон шалгаруулж, сургалт зохион байгуулж, зураг авалтаа эхлүүлэх ба постпродакшны ажил 2026  оны 3 сар хүртэл хийгдэн,  4 сард кино бүтээлээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар биенналь нь Сарны дор, тэнгэрийн хаяанд сэдэв дор 2025 оны 6 сарын 6-наас 20 хооронд зохион байгуулагдах ерөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдээ зарлахдаа таатай байна. Улаанбаатар биенналийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор ...

Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратороор Австрали улсын куратор Тиан Жан уригдан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тэрээр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнг зохион байгуулна. Тиан Жан бол бие даасан куратор мөн зохиолч ба уран бүтээлдээ хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог түлхүү тусгадаг нэгэн. Түүний уран бүтээлийн ...

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газар, “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн ...

МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр нь соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлдэг. 2022 онд хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн хороо бий болсон. Тус хорооны гишүүд нийт ...

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон ...

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулж буй. Тодруулбал: V/19-VI/02-нд Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” ...

Монголын урлагийн зөвлөл нь АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр энэ удаагийн тэтгэлэгт ...

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлаж байна. “ГЭРЭЛТ МОРЬД” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм. Энэ удаагийн тэтгэлгийг ...