Галерей нь үзэсгэлэн гаргах, сургалт, хурал, уулзалт зохион байгуулах замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагатай олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхийн сацуу, шинэ залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд таниулах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
МУЗ-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд үнэ төлбөргүй толилуулдаг.
2025 оны “Улаан гэр” галерейн үзэсгэлэнгийн хуваарь:
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Лексус брэндээс “Discover Your Space” буюу “Өөрийн орон зайг нээ” сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй “Lexus Art Award 2026” уралдааны бүртгэл 2026 оны 06-р сарын 17-ноос 08-р сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн, шалгаруулалт нь 09-р сард явагдана. Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах зорилготой тус уралдаанд Монгол Улсад байнга […]
Улаанбаатар биенналь нь Сарны дор, тэнгэрийн хаяанд сэдэв дор 2025 оны 6 сарын 6-наас 20 хооронд зохион байгуулагдах ерөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдээ зарлахдаа таатай байна. Улаанбаатар биенналийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор Тиан Жаны өгсөн “Сарны дор, […]
Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратороор Австрали улсын куратор Тиан Жан уригдан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тэрээр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнг зохион байгуулна. Тиан Жан бол бие даасан куратор мөн зохиолч ба уран бүтээлдээ хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог түлхүү тусгадаг нэгэн. Түүний уран бүтээлийн замнал нь ярилцлага өрнүүлэх, шүүмж […]
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газар, “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн төв, Marketainment Mongolia хамтран ажиллана. […]
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart