Питер морроу-ийн нэрэмжит “гэрэлт морьд” урлангаар хангах тэтгэлэгт урьж байна!

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлаж байна.

“ГЭРЭЛТ МОРЬД” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм.

Энэ удаагийн тэтгэлгийг хөгжим, бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй баг хамт олны дунд зарлаж байна. Багийн бүрэлдэхүүн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хоёр долоо хоногийн хугацаанд уран бүтээлээ туурвих урлангаар хангагдаж, хамтарсан бүтээл туурвихад энэхүү тэтгэлэг дэмжлэг үзүүлэх болно. Хөтөлбөрийн төгсгөлд хамтарсан уран бүтээлийг олон нийтэд танилцуулна.

Урлагийн төрөл

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Хамтарсан уран бүтээл байх
  • Бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх

Сонгон шалгаруулалт:
Баг хамт олны уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг зургийн хамт
  2. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй намтар, багийн танилцуулга
  3. Энэхүү тэтгэлгээр бүтээх уран бүтээлийн агуулга, утга санаа бүхий танилцуулга

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 03-р сарын 03

Leave a comment