МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ОНЦЛОХ МЭДЭЭ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Lexus Art Award 2026

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн Лексус брэндээс "Discover Your Space" буюу "Өөрийн орон зайг нээ" сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй "Lexus Art Award 2026” уралдааны бүртгэл 2026 оны 06-р сарын 17-ноос 08-р сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн, шалгаруулалт нь 09-р сард явагдана. Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах зорилготой тус уралдаанд Монгол Улсад байнга…

Дэлгэрэнгүй: Lexus Art Award 2026

Улаанбаатар Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор Тиан Жаныг танилцуулж байна.

Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратороор Австрали улсын куратор Тиан Жан уригдан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тэрээр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнг зохион байгуулна. Тиан Жан бол бие даасан куратор мөн зохиолч ба уран бүтээлдээ хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог түлхүү тусгадаг нэгэн. Түүний уран бүтээлийн замнал нь ярилцлага өрнүүлэх, шүүмж…

Дэлгэрэнгүй: Улаанбаатар Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор Тиан Жаныг танилцуулж байна.

“Улаанбаатар Биенналь”-ийн ерөнхий үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газар, "Хөх нар" Монголын орчин үеийн урлагийн төв, Marketainment Mongolia хамтран ажиллана.…

Дэлгэрэнгүй: “Улаанбаатар Биенналь”-ийн ерөнхий үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

“Соёл Урлагийн Залуу Манлайлагчид”-ын төслийн уралдаан

МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр нь соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлдэг. 2022 онд хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн хороо бий болсон. Тус хорооны гишүүд нийт төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон…

Дэлгэрэнгүй: “Соёл Урлагийн Залуу Манлайлагчид”-ын төслийн уралдаан

Найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” киногоороо Каннын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшжээ

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг…

Дэлгэрэнгүй: Найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” киногоороо Каннын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшжээ

8 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам

Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулж буй. Тодруулбал: V/19-VI/02-нд Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейд Монгол, Тайванийн уран бүтээлчдийн…

Дэлгэрэнгүй: 8 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам

ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД”

Монголын урлагийн зөвлөл нь АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр энэ удаагийн тэтгэлэгт уралдаанд электроник, хаус, техно урсгалаар…

Дэлгэрэнгүй: ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД”

Питер морроу-ийн нэрэмжит “гэрэлт морьд” урлангаар хангах тэтгэлэгт урьж байна!

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлаж байна. “ГЭРЭЛТ МОРЬД” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм. Энэ удаагийн тэтгэлгийг хөгжим, бүжгийн чиглэлээр уран бүтээлээ…

Дэлгэрэнгүй: Питер морроу-ийн нэрэмжит “гэрэлт морьд” урлангаар хангах тэтгэлэгт урьж байна!