5 дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам 2026 оны 4 дүгээр сарын 24–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Урлагийн Зөвлөлөөс 2018 онд санаачлан эхлүүлсэн тус наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн наадмын хүрээнд олон улсын болон дотоодын нэр хүндтэй уран бүтээлчид, багш нарын оролцоотой мастер класс, сургалтууд зохион байгуулагдлаа. Тухайлбал Литва улсын бүжигчин, дэглээч Мариус Пинигис, Герман улсын уран бүтээлч Киани Дэл Валли, Монгол-АНУ-ын бүжигчин, багш Түмэннасангийн Туяа, Тайван уран бүтээлч Яаяа Чен нар хөтөлбөрүүдийг удирдан явууллаа. Мөн орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийг урин оролцууллаа.
Хүүхдийн бүтээлч хөтөлбөрийн “Бүжгийн яруусал” тайлан тоглолт болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн “Тасалдсан урсгал” орчин үеийн бүжгийн уран бүтээлүүд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр толилуулагдсан бол наадмын хаалтын тоглолт 4 дүгээр сарын 29-ний өдөр “Жаахан Шарга” театрын уран бүтээлчдийн “Зээр юу зүүдэлсэн бэ?”, “Улаанбаатар” театрын уран бүтээлчдийн “Ариун хаврын тахилга” бүтээлүүд тус тус “Улаанбаатар” театрын тайзнаа амжилттай тоглогдов.
Наадаам нь олон улсын болон дотоодын 80 уран бүтээлч, 120 орчим оролцогчдыг хамруулж, 500 гаруй үзэгчдэд хүрч, хамтын ажиллагаа, мэргэжлийн солилцоог өргөжүүлсэн, орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулснаар өндөрлөв.
Улаанбаатар биенналь нь Сарны дор, тэнгэрийн хаяанд сэдэв дор 2025 оны 6 сарын 6-наас 20 хооронд зохион байгуулагдах ерөнхий үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдээ зарлахдаа таатай байна. Улаанбаатар биенналийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратор ...
Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнгийн куратороор Австрали улсын куратор Тиан Жан уригдан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тэрээр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэнг зохион байгуулна. Тиан Жан бол бие даасан куратор мөн зохиолч ба уран бүтээлдээ хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог түлхүү тусгадаг нэгэн. Түүний уран бүтээлийн ...
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газар, “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн ...
Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа энэ сарын 23-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулж буй. Тодруулбал: V/19-VI/02-нд Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” ...
Монголын урлагийн зөвлөл нь АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр энэ удаагийн тэтгэлэгт ...
Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлгийг зургаа дахь жилдээ зарлаж байна. “ГЭРЭЛТ МОРЬД” нь мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан юм. Энэ удаагийн тэтгэлгийг ...
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart