УРЛАГИЙН
ХӨТӨЛБӨР
"Урлагийн хөтөлбөр нь Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм."
Тус Хөтөлбөр нь соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаас гадна шинэ бүтээл туурвих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын соёл урлагийг олон улсад, дэлхийн соёл урлагийг Монголд сурталчилан таниулах замаар Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон сонгодог бүжиг, хөгжим, дүрслэх урлаг, медиа, киноны чиглэлээр уран бүтээлчдэд урлагийн чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд тус хөтөлбөр нь дараах үндсэн зорилтыг тавин ажилладаг болно.
Үүнд:
- Уран бүтээлчдэд урлагийн чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, чадавхыг дээшлүүлэх
- Соёл урлагийн салбар тэр дундаа хөгжим, бүжиг, дүрслэх урлаг болон кино, медиа урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Монголын соёл урлагийг дэлхийн үзэгчдэд таниулан сурталчилах
Үйл ажиллагааны чиглэл нь
- Олон улсын хамтын ажиллагаа
- Уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх
- Урлагийн боловсрол ба тэтгэлэг гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монголын соёл урлагийг олон улсад, дэлхийн соёл урлагийг Монголд сурталчилан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажилладаг.
УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ
Уран бүтээлчдэд чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэн ажилладаг.
УРЛАГИЙН БОЛОВСРОЛ
Урлагийн боловсролоор дамжуулан үндэсний болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулан ажилладаг.
ТЭТГЭЛЭГ БА УРАЛДААН
Уран бүтээлчдийг шинэ санаа, бүтээлээр нь тэтгэлэг олгон дэмжиж, уралдаанаар өрсөлдөх боломж бүрдүүлдэг.
“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам2008 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тухайн жилийн олон улсын “А” зэрэглэлийн кино наадмын кинонуудыг олон нийтэд хүргэдгээрээ онцлог наадам юм.
“Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам2015 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологит тулгуурласан ...
“Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн НаадамОрчин үеийн бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх онцлогтой хоёр жилд нэг удаа болдог наадам юм.
Улаанбаатар Биенналь2025 онд “Улаанбаатар биенналь” (УББ)-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ба хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагдах юм.
“Улаанбаатар” Сонгодог Хөгжмийн НаадамСонгодог хөгжмийн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулдагаар онцлогтой хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг наадам юм.
“Цаг хугацаа ба Орон зай” Нүүдлийн урлан хөтөлбөрМонголын болон олон улсын уран бүтээлчид хамтран Монголын хөдөө, тал нутагт байрлаж, уран бүтээлээ туурвих, хоорондын туршлагаас солилцон, тухайн нутгийн ард иргэдэд бүтээлээ толилуулж улмаар тухайн бүс нутгийн хөгжилд...
N.A.R хөтөлбөрМУЗ нь cоёл урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд М.A.R.S урлантай хамтран, олон улсын уран бүтээлчдийг Монголын байгалийн үзэсгэлэнт газарт урлангаар хангах “N.A.R” /Nomadic arts residency/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“SMart” гэрэл зургийн хөтөлбөрОлон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийг чадавхжуулах, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран хэрэгжүүлдэг.
“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрМУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Нийт 320 гаруй соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүтээлч төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
“Амжилтын гарц” сургалт“Амжилтын гарц” сургалт нь уран бүтээлээ тууштай туурвиж буй өөрийгөө сорих, суралцах хүсэл эрмэлзэлтэй чөлөөт уран бүтээлчдэд нээлттэй зарлагддаг уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
“Урлагтай яриа” нөлөөллийн төсөлУрлагаар дамжуулан, нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлыг хөндөн, Соёл урлагийн ач холбогдол, үнэт зүйлсийг олон нийтэд таниулан сурталчлан, гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг төсөл юм.
“Гэрэлт морьд” тэтгэлэг хөтөлбөрМУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн нэрэмжит ”Гэрэлт морьд” хөтөлбөр нь уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм. 2023 онд “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөр нь зургаа дахь жилдээ зохион байгуулсан.
“Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төсөлУрлаг болон урлагийн сэтгэл заслын аргаар дамжуулан нийгэм дэх тэгш оролцоог дэмжих, төслийн оролцогчдын дуу хоолойг “Солонгон морьд”-оор дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой “Надад хэлэх үг байна” төслийг Австралийн Сайн Дурынхны Хөтөлбөрийн Нөлөөллийн Сангийн тэтгэлгээр 2022 онд амжилттай хэрэгжүүлсэн.
“Бид чадна-Бид авьяастай” төсөлМУЗ нь Австралийн Bus Stop Films (BSF) ТББ-тай хамтран 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй “Бид чадна-Бид авьяастай” богино хэмжээний кино бүтээх төсөл нь кино урлагаар дамжуулан тусгай хэрэгцээтэй хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамруулалтыг дэмжих зорилго бүхий төсөл юм.
“Хан хонгор” сургалтын тэтгэлэгӨмнөговь аймгийн уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх, Монголын ардын дуу хөгжмийн уламжлалт өвийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөр юм.
“Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэгМУЗ нь Монгол улсын консерваторид үндэсний ховор хөгжмийн мэргэжлээр амжилттай суралцаж буй, санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжин, сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 13 дахь жилдээ амжилттай хэрэгж байна.
“Урлаг хөгжлийн төлөө” төсөлХөгжим, дүрслэх урлаг, бүжиг, кино, медиа урлагаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн хэрэгжүүлж буй төсөл юм.
