Урлагийн хөтөлбөр

МУЗ-ийн Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн шинэлэг, бүтээлч төсөлд дэмжлэг үзүүлэх, чадавхыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тэдгээрийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

 

2012 онд МУЗ-ийн Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр нь кино, орчин үеийн бүжиг, театр, хөгжим, дүрслэх урлаг, урлагийн менежментийн чиглэлээр 13 төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 250 гаруй уран бүтээлч, урлагийн менежерийг хамруулсан болно.

 

2012 онд МУЗ-ийн 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МУЗ нь арван шинэ төсөл санаачилсан бөгөөд ихэнх төслийг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ.