СОЁЛЫН ӨВИЙН
ХӨТӨЛБӨР

“Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет болон биет бус соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулах зорилготой хөтөлбөр юм.”

Биет өв

Соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах чиглэлээр төрийн ба олон улсын байгууллага, гадаадын экспертүүдтэй хамтран олон нийтэд сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулахад зорин ажилладаг.

Биет бус өв

Биет бус соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулахад зорин ажилладаг.

Өвийн боловсрол

Соёлын өвийн боловсролыг олон нийтэд түгээх, соёлын өвийг уламжлуулан, өвлүүлэхэд зорин ажилладаг.

Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтын төслийг барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүй сэргээн засварлаж, түүх соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор хэрэгжүүлж дуусжээ.
Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулах зорилготойгоор АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Келли-ийн 2019 онд хийсэн Чойжин ламын сүмийн…
Монголын Урлагийн Зөвлөл нь MCS групптэй хамтран хэрэгжүүлж буй “Өв-Эрдэнэ” соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн музейн харьяа “Сэцэн Хан Ордон”-ы гадна талбайн тохижилтын ажлыг хэрэгжүүлж байна.
Ахмад өв тээгчдийн мэдлэг, арга ухаан, авьяасыг ирээдүй хойч үед зааж сурган өвлүүлэх, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах зорилгоор өвлөн уламжлагч нарт зориулсан соёлын биет бус өвийн “Өв-Эрдэнэ” театрыг Соёлын Өвийн Үндэсний төвийн шинэ барилга дотор шинээр байгууллаа.
Монголын үндэсний соёлын үнэт өв болох 20-р зууны уран зургуудыг хадгалж хамгаалах зорилготойгоор Монголын Уран Зургийн Галерейн санаачилсан уран зураг сэргээн засварлалтын лаборатори байгуулах төслийн хүрээнд тус лабораторийн…
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт бүтээн байгуулахаар төлөвлөж буй “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын …
Уламжлалт соёл, язгуур урлагийг таниулан сурталчлах зорилгоор Морин хуурын чуулгын 30 жилийн ойн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд, морин хуурын уламжлалт хөгжмийг таниулан сурталчлах зорилготой хос пянзыг Герман улсад хэвлүүлэх төслийг “Өв-Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөөс дэмжиж санхүүжүүлэв.
МУЗ нь 2018 оноос эхлэн Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварлах төсөл дээр ажиллаж байна.
МУЗ нь Дэлхийн хөшөө дурсгалын сан, Эрдэнэ Зуу музейтэй хамтран “Watch Day” өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг 2025 оны 8 дугаар сард Хар Хорин хотноо зохион байгууллаа.
МУЗ нь Дэлхийн хөшөө дурсгалын сангаас санхүүжилт авч, Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварын ажлын зураг төсвийг 2025 оны 4- 9 сард амжилттай гүйцэтгээд, эвдрэл гэмтлийн судалгаа хийж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Уламжлалт соёл, язгуур урлагийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах, үндэсний баяр наадмын соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Соёлын Наадам” олон нийтийн арга хэмжээг Соёл Урлагийн Их Сургуультай хамтран 2009 оноос хойш “Хүй долоо худаг”-т зохион байгуулж байна.
Монгол-Японы хамтын ажиллагаа, соёл урлагийн солилцоог дэмжих зорилгоор “Өв-Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөөс Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны соёл урлагийн солилцооны түүхийн тухай баримтат киног дэмжиж санхүүжүүлсэн.
Дэлхийн хөшөө дурсгалын сан, АНУ-ын Cyark байгууллагатай хамтран Чойжин Ламын Сүм Музейн 3D баримтжуулалт буюу дижитал үзмэр хийх ажлыг 2024 оны 9 сард зохион байгуулсан бөгөөд 2025 оны 8 сард музейн дижитал үзмэрийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх онлайн хувилбарыг амжилттай нээж, байршуулав.
Хүүхдэд урлаг, соёл, түүхийн мэдлэгийг музейн бүтээлч номоор дамжуулан олгох зорилгоор МУЗ нь зохиолч, сэтгүүлч У.Бямбанямтай хамтран, номоор дамжуулан хүүхдэд урлаг, соёл, түүхийн мэдлэг олгох бүтээлч иллюстрэйшн номыг бүтээх төслийг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.
Хүүхдэд урлаг, соёл, түүхийн мэдлэгийг музейн бүтээлч номоор дамжуулан олгох зорилгоор МУЗ нь зохиолч, сэтгүүлч У.Бямбанямтай хамтран, номоор дамжуулан хүүхдэд урлаг, соёл, түүхийн мэдлэг олгох бүтээлч иллюстрэйшн номыг бүтээх төслийг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.
Монголын архитектур нь нүүдэлчдийн өв уламжлал, буддын шашны нөлөө, социализмын үеийн барилга байгууламж, орчин үеийн шийдлийн туршилтуудыг хослуулсан баялаг түүхийг илэрхийлдэг онцлогтой.
МУЗ нь 2009 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Монголын сүм хийдийн товчоон” номыг Адмон компанид хэвлүүлж байсан түүхтэй.