МУЗ нь 2009 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Монголын сүм хийдийн товчоон” номыг Адмон компанид хэвлүүлж байсан түүхтэй. Энэхүү ном нь түүх, соёлын дурсгалт уран барилга, уламжлалт шашин соёлын мартагдсан түүхийг сэргээн үндэстний ой санамжид хадгалуулан үлдээх, бурхны шашны биет болон биет бус соёлын өв, уламжлалт мэдлэг ухааныг судлан хөгжүүлэх зорилготой юм. Уг ном нь хэвлэлтээс гарсан цагаас эхлэн түүх, соёлын дурсгалт уран барилга, шашин судлал, соёлын өвийн судлаачдын гарын авлага болж, салбарын мэргэжилтэн, эрдэмтдийн дунд эрэлттэй номын нэг болсон тул энэ 2026 онд дахин хэвлэлтэд орох юм.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart