1. Нүүр
  2. /
  3. Монголын архитектур өвийг хамгаалах асуудал сургалт

Монголын архитектур өвийг хамгаалах асуудал сургалт

Монголын архитектур нь нүүдэлчдийн өв уламжлал, буддын шашны нөлөө, социализмын үеийн барилга байгууламж, орчин үеийн шийдлийн туршилтуудыг хослуулсан баялаг түүхийг илэрхийлдэг онцлогтой. Орчин үеийн архитектурын өвийг хамгаалах асуудлыг онцлон дэвшүүлснээр илүү хүртээмжтэй, тогтвортой, орон нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийн арга замуудыг дэмжих боломжтой. Энэхүү сургалт нь ЮНЕСКО-гийн Орчин үеийн өвийн хөтөлбөрийн хүрээнд явагдсан ба архитектурын өвийг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр Монголын архитекторууд, инженерүүд, өвийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах орчин үеийн аргачлал, олон улсын стандартууд, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, урт хугацааны хамгааллын шийдлүүдийг танилцууллаа. Cургалтад 21 аймгийн архитекторууд цахимаар орж, биетээр 25 архитектор болон энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцлоо.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email