Монголын үндэсний соёлын үнэт өв болох 20-р зууны уран зургуудыг хадгалж хамгаалах зорилготойгоор Монголын Уран Зургийн Галерейн санаачилсан уран зураг сэргээн засварлалтын лаборатори байгуулах төслийн хүрээнд тус лабораторийн интерьер дизайн, дотоод засал, тохижилтын ажлыг “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн. Энэхүү лаборатори нь улс, аймгийн музейд, галерейн сан хөмрөг дэх гэмтэлтэй, бохирдолтой бүтээлийг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулах юм.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart