1. Нүүр
  2. /
  3. Улаанбаатар Биенналь

Улаанбаатар Биенналь

www.facebook.com/ulaanbaatarbiennale
www.instagram.com/ulaanbaatarbiennale

УЛААНБААТАР БИЕННАЛЬ 2025

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.

ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг.

2025 онд эдгээр 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

“Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын Урлагийн Зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төв, Marketainment Mongolia ХХК, ерөнхий куратороор Австрали улсын куратор Тиан Жан удирдан ажиллаж, “Сарны дор, Тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүд тус тус зохион байгуулагдана.

Зохион байгуулагчдын бүрэлдэхүүн:

Санаачлагч:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Ерөнхий зохион байгуулагч:
Нийслэлийн Соёл, урлагийн газар
Монголын Урлагийн Зөвлөл

Хамтран зохион байгуулагч:
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Contemporary Art Center of Mongolia
Marketainment Mongolia ХХК

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email