1. Нүүр
  2. /
  3. “Цаг хугацаа ба Орон зай” Нүүдлийн...

“Цаг хугацаа ба Орон зай” Нүүдлийн урлан хөтөлбөр

МУЗ нь 2008 оноос БНСУ-ын Урлагийн Зөвлөлтэй хамтран дүрслэх урлагийн салбарт “Цаг хугацаа ба орон зай”, хөгжмийн салбарт “Салхийг мэдэр” нэрийн дор нүүдлийн урлангаар хангах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү солилцооны хөтөлбөрт нийтдээ 144 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд тэдний олонх нь өнөөг хүртэл харилцан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Уг хөтөлбөрийн үр дүнд Монгол уран бүтээлчдэд БНСУ-д үзэсгэлэн гаргах, урлангаар хангах хөтөлбөрт оролцох боломж бүрдсэн бол Солонгосын уран бүтээлчид Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг Олон улсын медиа урлагийн наадам, Моушн Монголия бүжгийн наадам болон бусад соёл, урлагийн арга хэмжээнд оролцож иржээ.

  • 2008–2014– Дүрслэх урлагийн чиглэлээр “Цаг хугацаа орон зай” хөтөлбөр
    • 2015–2019 – Хөгжмийн чиглэлээр “Салихыг мэдэр” хөтөлбөр
    • 2020 – Бүжгийн солилцооны хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн боловч цар тахлын улмаас хойшлогдсон
    • 2024 – Монгол, Солонгосын орчин үеийн бүжигчдийн хамтарсан “Салихыг мэдэр” бүжгийн солилцооны хөтөлбөр хэрэгжиж, Моушн Монголия олон улсын орчин үеийн бүжгийн наадмын хүрээнд 500 үзэгчийг хамарсан нээлттэй тоглолт толилуулагдсан.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

No data was found