1. Нүүр
  2. /
  3. Улаанбаатар Биенналь

Улаанбаатар Биенналь

www.facebook.com/ulaanbaatarbiennale
www.instagram.com/ulaanbaatarbiennale

МУЗ нь 2025 оны 6-р сард Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар” биенналийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүдтэйгээр зохион байгууллаа.

Австрали, БНХАУ, Филлипин, Индонези, Непал, Энэтхэг, Франц, Герман, Дани, Солонгос, Хонконг, Тайвань, АНУ, Канад, Норвеги, Шинэ зеланд, Палестин, Нидерланд, Иран, Конго, Канад, Киргизстан, Казакстан, Узбекистан, ӨМӨЗО зэрэг нийт 25 орны 130 гаруй олон болон дотоодын уран бүтээлчид, 18 байршилд соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, 13 хамтрагч болон хамрах хүрээний үзэсгэлэнг толилуулж, 10 галерей, музейн соёлын төвүүдэд урлагийн боловсролыг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10,000 гаруй хүнд хүрч, сошиал суваг, хэвлэл мэдээллээр дамжуулан 848,360 хүнд мэдээллийг түгээн ажиллалаа.

Хоёр дахь удаагийн “Улаанбаатар” биенналь 2027 оны 6-р сарын 4-30-ны хооронд зохион байгуулагдана.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

No data was found