1. Нүүр
  2. /
  3. “Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэг

“Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэг

МУЗ болон Америкийн Монголчуудын Соёлын Холбоо хамтран хэрэгжүүлдэг “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсад ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй санхүүгийн хүндрэлтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. 2010 оноос 15 дахь удаагаа хэрэгжиж буй уг төслийн хүрээнд нийт 61 оюутан, сурагчдад тэтгэлэг олгоод байна.

2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн тэнхимийн 1-р курсийн оюутан С.Эгшиглэн, Үндэсний хөгжмийн тэнхимийн 1-р курсийн оюутан Б.Хатансарнай, Үндэс, үлээвэр, цохивор хөгжмийн мэргэжлийн МБ-1в ангийн сурагч Ө.Долгион нарт олгов. 2026 онд бид Америкийн Монголчуудын Соёлын Холбооны Монгол дахь төлөөлөгч Н.Энхсайхантай хамтран санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, олон оюутан, сурагчдыг хамруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ХУВААЛЦАХ

Facebook
X
Telegram
WhatsApp
Threads
Email

Мэдээ, мэдээлэл

No data was found