МУЗ нь Дэлхийн хөшөө дурсгалын сангаас санхүүжилт авч, Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварын ажлын зураг төсвийг 2025 оны 4- 9 сард амжилттай гүйцэтгээд, эвдрэл гэмтлийн судалгаа хийж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан, зураг төслийг батлуулах, хамтран хэрэгжүүлэх, сэргээн засварлах байгууллага тодорхойлох зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart