МУЗ нь 2018 оноос эхлэн Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварлах төсөл дээр ажиллаж байна.
2025 оны хавраас эхлэн Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засах ажлын зураг, төсвийг амжилттай гүйцэтгээд, эвдрэл гэмтлийн судалгаа хийж, сэргээн засварлах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Чойжин ламын сүм музейн Өндөр Гэгээний сүмийг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан, зураг төслийг батлуулах, хамтран хэрэгжүүлэх, сэргээн засварлах байгууллага тодорхойлох зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart