МУЗ нь “Урлагтай яриа” нөлөөллийн төслийг 2013 онд эхлүүлсэн ба 2024 оноос эхлэн хүрэх арга хэрэгслээ өөрчлөн нийгэм, соёл урлагийн ач холбогдол, үнэт зүйлсийг олон нийтэд таниулах зорилгоор “Урлагтай яриа” подкаст болгон явуулж байна. Подкаст нь нийгэм, урлаг, бизнесийн салбарт өөрсдийн байр суурь, дуу хоолой болж буй нас, хүйс, мэргэжил, сонирхлын ялгаатай төлөөллүүдийг урьж оролцуулан, урлаг тэднийг хэрхэн нэгтгэж, хэрхэн оролцоотой байдаг тухай тэдний үзэл бодол, туршлагаас хуваалцаж, чөлөөт яриа өрнүүлдэг контент юм.
“Урлагтай яриа” подкастын хөтлөгчөөр МУЗ-ийн тэргүүн Ч.Ганболд ажиллаж, соёл урлаг, нийгмийн салбарт өөрийн байр суурь, хувь нэмрээ оруулж буй хүндэт 2 төлөөллийг дугаар бүрт урьж оролцуулан, тэдгээрийн үзэл бодол, соёл урлагт оруулж буй хувь нэмэр, соёл урлагийн нийгэмд үзүүлж буй үнэт зүйлсийн тухай яриа өрнүүлдэг.
Үзэх холбоос: https://www.youtube.com/@ArtscouncilMN/podcasts
Та “Урлагтай ” подкастыг дэмжин, хамтран ажиллах хүсэлтэй бол marketing@artscouncil.mn хаяг болон 89365898 дугаарт холбогдоно уу!
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart