2015
2015 оноос хойш тогтмол зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологит тулгуурласан монголын болон олон улсын шилдэг медиа бүтээлүүдийг олон нийтэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулдгаараа онцлог наадам байсан. Тус наадам нь 9 жилийн турш амжилттай хэрэгжсэний дараа цар хүрээгээ тэлж Улаанбаатар биенналь болон үргэлжилж байна.
2015
2010
МУЗ нь Америкийн Монголчуудын Соёлын Холбоо хамтран “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй санхүүгийн хүндрэлтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжүүлж эхэлсэн. 15 дахь удаагаа хэрэгжиж буй уг төслийн хүрээнд нийт 61 оюутан, сурагчдад тэтгэлэг олгоод байна.
2010
2009
300 гаруй жилийн түүхтэй Амарбаясгалант хийдийн галын болон хулгайн аюулгүй байдлыг хангах төслийг боловсруулан гал түймрээс сэргийлэх сургалт зохион байгуулж, сүм хийдийн барилгын модон бүтцийг галаас хамгаалах дэвшилтэт технологийг Америкийн Элчин Сайдын Яамтай хамтран нэвтрүүлсэн.
2009
2009
МУЗ нь Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Монголын сүм хийд, бурхны шашны биет болон биет бус өвийг баримтжуулсан “Монголын сүм хийдийн түүхэн товчоон” номыг хэвлүүлсэн юм.
2009
2008
Монголын соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, улсын баяр наадмын соёл үйлчилгээ, арга хэмжээг өргөтгөх, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, Монголын соёл, ёс заншил, уламжлалыг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд 2008 оноос 2023 он хүртэл амжилттай зохион байгуулсан.
2008
2008
МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн ба 2024 оны байдлаар нийт 340 гаруй соёл урлагийн залуу манлайлагчдыг хамруулан, тэдний манлайллын чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
2008
2008
“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) -ыг Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор нэн орчин цагийн хийгээд кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг кино бүтээлүүдээс сорчлон Монголын үзэгч олонд толилуулахаар зохион байгуулж эхэлсэн.
2008
2006
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын соёлын өвийн мэдлэгийг дээшлүүлэх,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор уг төслийг 5 аймаг, Улаанбаатар хотын 300 гаруй хүүхэд залуучуудын дунд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 88 морины баримлыг бүтээж, морьтой холбоотой танин мэдэхүйн мэдээллийн багцыг боловсруулан сургалт зохион байгуулсан юм.
2006
2005
АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд Данзанравжаагийн музейн сан хөмрөгийг хадгалж хамгаалах, цаасан болон даавуун сэргээн засварлах чадавхыг бэхжүүлэн музейн ажилтнуудад зориулсан цуврал сургалт зохион байгуулж, “Музейн сан хөмрөгийн хамгаалалт” гарын авлагыг боловсруулсан юм.
2005
2003
Хөгжим, дүрслэх урлаг, бүжгийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн танин мэдэхүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн урлагийн боловсролын анхны төсөл юм.
2003
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart