
Хөгжим, дүрслэх урлаг, бүжиг, кино, медиа урлагаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн хэрэгжүүлж буй төсөл юм.
2021 онд “Урлаг хөгжлийн төлөө” төслийг Орифлэйм Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр гэрээсээ суралцаж буй хүүхэд, залууст зориулж цахим хөтөлбөр болгон өргөжүүлэн, төгөлдөр хуурч, хөгжмийн багш Т.Пүрэвсүхтэй хамтран ажилласан. Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын 3 бүтээлийг сонгож, тухайн хөгжмийн зохиолчийн мэдээлэл, бүтээлийн онцлог агуулга, тоглогдож буй хөгжмийн зэмсгүүдийг хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлэн мэргэжлийн хөгжимчид тоглосон 3 цуврал видео хичээлийг тайлбартайгаар бэлтгэн, олон нийтийн сувгаар цацаж, ЕБС-ийн 30 сургуулийн ахлах ангийн хөгжмийн багш нарт видео контентыг тараан, онлайн хичээл орсон.
Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг имэйл товхимлоор авах боломжтой
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023. Монголын Урлагийн Зөвлөл.
Designed By BZP Design&Development
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart